Хархорум хотын Зөвлөл
Хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, хотын чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэгч байгууллага.
Танилцуулга
Хархорум хотын Зөвлөл нь Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль-ийн 13.1-д заасны дагуу хотын Захирагчийн хамт хотын удирдлагыг хэрэгжүүлэх байгууллага юм. Зөвлөлийг Засгийн газрын 2026 оны 118 дугаар тогтоолоор байгуулж, ажиллах журмыг баталсан.
Зөвлөл нь шударга ёс, хууль дээдлэх, ашиг сонирхлын зөрчил болон авлигаас ангид байх зарчмыг баримталж ажиллах бөгөөд тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.
Зөвлөлийн бүрэн эрх, чиг үүрэг
Засгийн газрын 118 дугаар тогтоолоор баталсан «Хархорум хотын Зөвлөлийн ажиллах журам»-ын дагуу Зөвлөл дараах эрхийг эдэлж, чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Зөвлөлийн эрх
- Хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлох;
- Хотын өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх;
- Төсөл, хөтөлбөрийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
- Олон улсын засаглалын шилдэг жишгийг нэвтрүүлэх;
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг шийдвэрлэх;
- Гишүүдийн урамшууллын хэмжээг тогтоох;
- Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргыг томилох, чөлөөлөх.
Зөвлөлийн чиг үүрэг
- Хархорум хуулийн 14 дүгээр зүйлд заасан асуудлаар шийдвэр гаргах;
- Хотын эрх зүйн орчныг олон улсын шилдэг жишигт хүргэх;
- Хотын Захирагчийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих;
- Стандарт, дүрэм, журам батлан улсын бүртгэлд бүртгүүлэх;
- Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Захирагчийн саналыг үндэслэн батлах;
- «Хархорум» нэршлийг кирилл, уйгаржин монгол бичиг болон бусад хэлээр оюуны өмчид бүртгүүлэх (журмын 3.1.7);
- Хотын өмчит хуулийн этгээд байгуулах;
- Хотын төсөв, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах;
- Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн бүрэлдэхүүн, журмыг батлах (журмын 3.1.11).
Зөвлөлийн даргын бүрэн эрх
Зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил. Дарга нь хуралдааныг товлон зарлах, даргалах, шийдвэрийг албажуулах, Нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж хөдөлмөрийн гэрээ байгуулах, Ажлын албаны асуудлаар захирамж гаргах, Зөвлөлийг итгэмжлэлгүйгээр төлөөлж гэрээ хэлцэл байгуулах эрхтэй.
Гишүүний эрх, үүрэг, бүрэн эрх дуусгавар болох
Гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил. Гишүүн асуулт асуух, санал хэлэх, санал хураалгах, асуудал хэлэлцүүлэх эрхтэй бөгөөд ашиг сонирхлын зөрчилтэй асуудлаас татгалзаж мэдэгдэх үүрэгтэй.
Бүрэн эрх дуусгавар болох үндэслэл: нас барсан; өөрийн хүсэлт; үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон; гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон; зөрчил гаргасан; үүргээ удаа дараа биелүүлээгүй буюу хуралдааныг 3-аас дээш удаа тасалсан.
Зөвлөлийн бүрэлдэхүүн
Хархорум хуулийн 13.5-д заасны дагуу хотын Зөвлөл нь 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дараах төлөөллөөс бүрдэнэ. Гишүүдийг Засгийн газар томилж, чөлөөлнө.
| Заалт | Төлөөлөл | Тоо |
|---|---|---|
| 13.5.1 | Засгийн газрын санал болгосон төлөөлөл | 3 |
| 13.5.2 | Хотын Захирагч | 1 |
| 13.5.3 | Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас санал болгосон төлөөлөл (нээлттэй нэр дэвшүүлж сонгоно) | 3 |
| 13.5.4 | Хот байршиж байгаа аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар (Архангай, Өвөрхангай) | 2 |
| 13.5.5 | Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон мэргэжлийн холбоодын төлөөлөл | 2 |
| Нийт | 11 |
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч.
Зөвлөлийн ажлын албаны дарга.
Хуралдааны зохион байгуулалт
Хуралдааны дэг
- Үйл ажиллагааны үндсэн хэлбэр — хуралдаан;
- Сард 1-ээс доошгүй удаа хуралдана;
- Гишүүдийн олонх ирснээр хүчинтэй;
- Оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоол гаргана;
- Ээлжит бус хуралдаан зарлаж болно;
- Цахим хэлбэрээр хуралдаж болно;
- Хороо, түр ажлын хэсэг байгуулж болно;
- Тогтоолд Зөвлөлийн дарга гарын үсэг зурж тамга дарна.
Даргыг сонгох журам
Засгийн газраас Зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилсноос хойш ажлын 10 өдөрт анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах бөгөөд уг хуралдааныг насаар ахмад гишүүн даргална.
Зөвлөлийн даргыг нууц санал хураалтаар, гишүүдийн олонхын саналаар сонгоно. Хэрэв нэр дэвшигч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан эхний хоёр нэр дэвшигчээр нээлттэй дахин санал хураалт явуулна.
Зөвлөлийн Ажлын алба
Зөвлөл нь өдөр тутмын үйл ажиллагааг хангах Ажлын албатай байна. Орон тооны хязгаарыг Засгийн газар 10-аар тогтоосон бөгөөд зохион байгуулалтын бүтцийг Зөвлөл 2026 оны 06 дугаар сарын 24-ний хуралдаанаараа баталсан.
| № | Албан тушаал | Үндсэн хариуцах чиглэл |
|---|---|---|
| 1 | Зөвлөлийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга | Ажлын албыг удирдах, тушаал гаргах, төсвийг захиран зарцуулах, шилэн дансны хөтлөлтөд хяналт тавих, хүний нөөцийн удирдлага |
| 2 | Хөрөнгө оруулалт, инновац хариуцсан ахлах мэргэжилтэн | Дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах, чөлөөт бүс, инновацын бодлого |
| 3 | Хот төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн | Ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, бүсчлэл, газар зохион байгуулалт |
| 4 | Бүтээн байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн | Дэд бүтэц, барилга байгууламж, төслийн хэрэгжилт |
| 5 | Олон нийт болон гадаад харилцаа, түншлэл хариуцсан ахлах мэргэжилтэн | Хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоо, гадаад харилцаа, түншлэл |
| 6 | Төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн | Төсөл хөтөлбөрийн боловсруулалт, хяналт, донор байгууллагатай ажиллах |
| 7 | Хууль эрх зүй, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн | Эрх зүйн баримт бичиг, хэм хэмжээний акт, хяналт-шинжилгээ, үнэлгээ |
| 8 | Мэдээллийн технологи хариуцсан ахлах мэргэжилтэн | Цахим системүүд, өгөгдлийн сан, кибер аюулгүй байдал |
| 9 | Зөвлөлийн хуралдаан, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн | Хуралдааны бэлтгэл, тэмдэглэл, шийдвэрийн албажуулалт, архив |
| 10 | Нягтлан бодогч | Санхүү, төсвийн гүйцэтгэл, тайлагналт, аудит |