Үндсэн агуулга руу шилжих
Олон улсын монголч эрдэмтдийн их хурал 2026.08.13–14 Дэлгэрэнгүй
Нүүр›Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа

Зөвлөлийн батлагдсан төлөвлөгөө, тогтоол шийдвэр, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд.

Зөвлөлийн 2026 оны II хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө

Төлөвлөгөө нь гурван үндсэн зорилтын хүрээнд боловсруулагдсан бөгөөд арга хэмжээ тус бүрээр хүрэх түвшин, үр дүн, хамтран хэрэгжүүлэх байгууллага, хариуцах нэгжийг тодорхойлсон.

Зорилт нэг

Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох

№Арга хэмжээIII улиралIV улиралХамтрагч
1.1Хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай захиргааны хэм хэмжээ агуулсан дүрэм, журам, бодлогын баримт бичгийг боловсруулж, батлуулах, бүртгүүлэхЗөвлөл, Ажлын албаны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлаж, хэрэгжүүлэхХЗДХЯ-нд бүртгүүлэхАжлын алба
1.2Хотын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлэх зорилгоор чөлөөт бүс, олон улсын бизнес, санхүүгийн төв байгуулахад шаардлагатай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахОлон улсын санхүүгийн төвийн тухай хуулийн төсөл, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж тусгахЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхЗГХЭГ
1.3Олон улсын нэр хүнд бүхий, туршлагатай Стратегийн зөвлөх багтай хамтран хотын сэргээн байгуулалт, хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин, санхүү-эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх санал боловсруулж шийдвэрлүүлэхСтратегийн зөвлөх багийг сонгон шалгаруулахЗөвлөмж боловсруулах ажлыг эхлүүлэхЭЗХЯ
1.4Засгийн газрын 116, 117 дугаар тогтоолоор батлагдсан үзэл баримтлал, 2026–2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, тайлагнахII хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг 6 дугаар сарын 10-ны дотор батлуулах2026 оны тайланг хэлэлцүүлэхАжлын алба
Зорилт хоёр

Гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх

№Арга хэмжээХүрэх түвшин, үр дүн
2.1Дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар уулзалт, форум зохион байгуулахУИХ-ын хүндэтгэлийн чуулганыг Хархорум хотод 9 дүгээр сард зохион байгуулах
2.2Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурлын хүрээнд Хархорумын олон улсын эрдмийн чуулганыг зохион байгуулах2026 оны 08 дугаар сарын 13–14-ний өдрүүдэд Хархорум хотод — чуулганы цахим хуудас ↗
2.3Орхон гол тахих ёслолыг арга хэмжээ болгох асуудлыг холбогдох төр, захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэхЁслолын арга хэмжээг зохион байгуулах
2.4«Шонхор шувуу» төсөл хэрэгжүүлэхБОЦУӨЯ-нд санал хүргүүлж, хамтран ажиллах
2.5Монгол Улсад суугаа Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчдөд хотын хөгжил, бүтээн байгуулалтыг танилцуулахТүүхэн болон соёлын аялал зохион байгуулах
2.6Гадаадын болон олон улсын боловсрол, судалгааны байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэхБНХАУ-ын Цинхуа их сургуультай Санамж бичиг байгуулах
2.7Бүтээн байгуулалтыг олон нийтэд сурталчлах, түүхэн ойн арга хэмжээ зохион байгуулах (Эрдэнэ Зуу хийдийн 440, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Өгэдэй хааны мэндэлсний 840, Түмэн Амгалант ордны 790 жил)Фото зургийн үзэсгэлэн 8 дугаар сард; National Geographic тусгай дугаар гаргах; Чингис хааны музей болон соёл урлагийн байгууллагуудтай хамтран ажиллах
2.8Түүх, соёлын өв уламжлалыг хөгжүүлэх, түүхэн сэдэвт спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулахЛувсаншаравын 100 жил, «Хархориний дуурь»-ийг их хурлын хүрээнд тавих; Эрийн гурван наадам зохион байгуулах
Зорилт гурав

Хөгжлийн тэргүүлэх чиглэлийг дэмжих төсөл, арга хэмжээ

№Арга хэмжээХүрэх түвшин
3.1Шинэчилсэн үзэл баримтлалд нийцүүлэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах; эдийн засгийн чөлөөт бүсийг цогцоор байгуулах ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ, төсөв, техникийн дэмжлэг (2026–2028)2027 оны төсөвт тусгах арга хэмжээ авах; сонгон шалгаруулалт зохион байгуулах
3.2Хотын эдийн засгийн нөлөөллийн бүсийг тогтоох; уг бүс дэх ашигт малтмалын ордын геологийн хайгуул, нөөц тогтоолт, ашиглах онцгой эрхийг Хотын Зөвлөлд эзэмшүүлэх (2026–2028)Тодорхой ордыг тодорхойлж, УУХҮЯ-тай хамтран ажиллах
3.3Их хаадын цэцэрлэгт хүрээлэнг олон улсын жишиг, стандартын дагуу (Скансен загвар) төлөвлөн байгуулах ажлыг эхлүүлэх2026 онд эхлүүлэх
3.4Атомын цахилгаан станцыг Хархорины бүс нутагт байгуулах асуудлаар холбогдох компаниудтай хамтран ажиллахСудалгаа, урьдчилсан тооцоо
3.5Мөнгөн мод цогцолборын бүтээн байгуулалтыг хийх — эртний Хархорум хотыг цогцоор сэргээн байгуулах ажлын нэг хэсэг18 483.3 сая ₮ (2026–2028)
3.6Хүн ам, эрчим хүчний хэрэглээний өсөлттэй уялдуулан нар, ус, салхи, цөмийн болон бусад найдвартай эх үүсвэрийн цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхШийдвэрлэж, дэмжлэг үзүүлэх
3.7Стратегийн зөвлөхтэй хамтран судалсны үндсэн дээр дэлхийн шилдэг хот төлөвлөлтийн компанийг урьж хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулан батлах12 152.6 сая ₮ (2026–2027)

Хархорум хотыг сэргээн байгуулах, хөгжүүлэх 2026–2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

Засгийн газрын 2026 оны 117 дугаар тогтоолоор батлагдсан. Төлөвлөгөө нь 10 бүлэгтэй бөгөөд мөнгөн дүн заасан арга хэмжээний нийт өртөг ойролцоогоор 50 278.9 сая ₮. Хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр тайлагнана.

НЭГ

Хууль, эрх зүй

Дэлхийн шилдэг жишигт нийцсэн эрх зүйн тогтолцоо; хөрөнгө оруулалт татах таатай орчин; санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх нөхцөл. Хариуцах: Хархорум хотын Зөвлөл.

ХОЁР

Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт

Жил бүр хөрөнгө оруулалтын форум (2 000 сая ₮, төсвийн бус эх үүсвэр); хотын өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, аж үйлдвэрийн парк; хотын гадаад харилцаа.

ГУРАВ

Бүсчилсэн хөгжил

Эдийн засгийн чөлөөт бүсийг цогцоор байгуулах (2026–2028); эдийн засгийн нөлөөллийн бүс тогтоох; бүс дэх ашигт малтмалын ордын онцгой эрх.

ДӨРӨВ

Байгаль орчин

Их хаадын цэцэрлэгт хүрээлэн (Скансен загвар); байгалийн нөөцийн нэгдсэн менежмент; цаг уурын радарын станц (9 900 сая ₮); Орхон голыг бүхэлд нь хамгаалах эрх зүйн орчин; Хэлтгийн цагаан нуурыг сэргээх (2 134.5 сая ₮).

ТАВ

Дэд бүтэц

Улаанбаатар–Лүн 6 эгнээ авто зам; Улаанбаатар–Хархорум төмөр замын оновчтой хувилбарыг сонгон эхлүүлэх; тээвэр логистикийн төвийн ТЭЗҮ, зураг төсөл (2027–2028).

ЗУРГАА

Соёл, аялал жуулчлал

Түмэн Амгалант ордон, Цогт эхийн сүм, Мөнгөн мод, Худалдааны төв, хэрмийг цогцоор сэргээн байгуулах; эртний хотын туурийг битүү байгууламжтай ил музей болгох; археологийн авран хамгаалах судалгаа (608.5 сая ₮, ШУА).

ДОЛОО

Барилга, хот байгуулалт

Дэлхийн шилдэг хот төлөвлөлтийн компанийг урьж ерөнхий төлөвлөгөө боловсруулах (12 152.6 сая ₮); Мөнгөн мод цогцолбор (18 483.3 сая ₮); үйлдвэрлэл технологийн парк; ХАНСЕТ мэдээллийн систем (1 000 сая ₮).

НАЙМ

Цахим хөгжил, инновац

Хотын цогц цахим хувилбар (симуляци); харилцаа холбооны дэд бүтцийн ТЭЗҮ; олон улсын дата төв ба өндөр технологийн үйлдвэрлэлийн төвийн ТЭЗҮ; инновацын кластер төв; дата төвийн бүтээн байгуулалт (2027).

ЕС

Эрчим хүч

Улаанбаатар–Хархорум–Улиастай 500 кВ ЦДАШ, дэд станц; нар, салхи, цөмийн болон бусад найдвартай эх үүсвэрийн цогцолборын эхний ээлж.

АРАВ

Зохион байгуулалт

Хот хөгжүүлэх санг байгуулах (2026); Хотын хөгжлийн корпорац байгуулах (2026); төрийн байгууллагуудыг Улаанбаатараас үе шаттай шилжүүлэх төлөвлөгөө (2026–2028); ХАА-н кластерын бүтээн байгуулалт.

Зөвлөлийн тогтоол, шийдвэр

Зөвлөлийн хуралдаанаас гарсан тогтоол шийдвэрийг албажуулсны дараа энэ хэсэгт нийтэлнэ.

Төсөл, хөтөлбөр

Мөнгөн мод цогцолбор

Хотын төв цэгийн бэлгэдэл болох Мөнгөн модны цогцолборыг сэргээн бүтээх. Хугацаа: 2026–2028. Төсөв: 18 483.3 сая ₮.

Их хаадын цэцэрлэгт хүрээлэн

Скансен загварын нээлттэй агаарын музей-цэцэрлэгт хүрээлэн. Эхлэх: 2026. Хувийн хэвшлийн оролцоотой.

Эртний хотын ил музей

Хархорумын туурийг битүү хамгаалалтын байгууламжтай ил музей болгож, археологийн авран хамгаалах судалгааг ШУА-тай хамтран гүйцэтгэнэ.

Эдийн засгийн чөлөөт бүс

Банк, санхүү, оффшор татварын хөнгөлөлттэй онцгой бүсийг цогцоор байгуулах ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ (2026–2028).

Олон улсын дата төв

Найдвартай эрчим хүчинд тулгуурласан дата төв, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв. ТЭЗҮ 2026, бүтээн байгуулалт 2027.

Хэлтгийн цагаан нуурыг сэргээх

Экосистемийн сэргээлт, гадаргын усны хуримтлал. Төсөв: 2 134.5 сая ₮.