Ил тод байдал
Хархорум хуулийн 16 дугаар зүйл, Шилэн дансны тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу нээлттэй байх мэдээлэл.
Хуулиар нээлттэй байх мэдээлэл
Хархорум хуулийн 16.1-д заасны дагуу хотын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай холбоотой дараах мэдээллийг цахим хуудсанд нээлттэй, ил тод байршуулна.
| Заалт | Мэдээллийн төрөл | Төлөв |
|---|---|---|
| 16.1.1 | Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал | Нийтэлсэн |
| 16.1.2 | Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлийн дүрэм, суурь судалгаа | Боловсруулж байна |
| 16.1.3 | Бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл | Хэсэгчлэн |
| 16.1.4 | Барилгажилтын төсөл | Боловсруулж байна |
| 16.1.5 | Хотын эдэлбэр газарт газар эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийн нэр, нэгж талбар, хаяг байршил, гэрээ, үнэлгээний мэдээлэл | Бүрдүүлж байна |
| 16.1.6 | Бүтээн байгуулалтын төсөл сонгон шалгаруулалтын мэдээлэл | Тендер |
| 16.1.7 | Хот хөгжүүлэх болон хотын дэд бүтцийн сангийн үйл ажиллагаа, санхүүжилт, зарцуулалт | Сан байгуулагдаж байна |
| 16.1.8 | Хотын өмчит болон хотын өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаа, төсөв, санхүүгийн мэдээлэл | Бүрдүүлж байна |
| 16.1.9 | Төлөвлөлтийн талбайгаас олдсон археологийн олдворын мэдээлэл | ШУА-тай хамтран |
Шилэн данс, төсөв
Зөвлөлийн төсвийг жил бүрийн хотын төсөвт тусган санхүүжүүлэх бөгөөд жилийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулж, төсвийн зарцуулалтын тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ (Зөвлөлийн ажиллах журмын 10.2, 10.4).
Төсвийн гүйцэтгэл
Сар, улирлын төсвийн гүйцэтгэлийн мэдээллийг тогтмол байршуулна.
shilendans.gov.mn ↗Аудитын дүгнэлт
Жилийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг нийтэлнэ.
Хот хөгжүүлэх сан
Сангийн орлого, зарцуулалтын тайланг Хархорум хуулийн 23 дугаар зүйлийн дагуу ил тод байршуулна.
Тендер, худалдан авах ажиллагаа
Худалдан авах ажиллагааны зарлал, үр дүнг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлнэ.
Нээлттэй ажлын байр
Ажлын албаны ажлын байрны жагсаалт, тодорхойлолтыг Ажлын албаны дарга баталж, сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хуулийн дагуу зохион байгуулна (журмын 9.5.4).
| Ажлын байр | Орон тоо | Төлөв |
|---|---|---|
| Хөрөнгө оруулалт, инновац хариуцсан ахлах мэргэжилтэн Шаардлага | 1 | Сонгон шалгаруулалт зарлагдана |
| Хот төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Шаардлага | 1 | Сонгон шалгаруулалт зарлагдана |
| Бүтээн байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн | 1 | Сонгон шалгаруулалт дууссан |
| Олон нийт болон гадаад харилцаа, түншлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Шаардлага | 1 | Сонгон шалгаруулалт зарлагдана |
| Төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Шаардлага | 1 | Сонгон шалгаруулалт зарлагдана |
| Хууль эрх зүй, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн | 1 | Сонгон шалгаруулалт дууссан |
| Мэдээллийн технологи хариуцсан ахлах мэргэжилтэн | 1 | Сонгон шалгаруулалт дууссан |
| Зөвлөлийн хуралдаан, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн | 1 | Сонгон шалгаруулалт дууссан |
| Нягтлан бодогч | 1 | Сонгон шалгаруулалт дууссан |
Тавигдах шаардлага
Сонгон шалгаруулалт зарлагдах ажлын байрны чиг үүрэг, тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг:
Хөрөнгө оруулалт, инновац хариуцсан ахлах мэргэжилтэн
1. Үндсэн чиг үүрэг
Хархорум хотыг сэргээн байгуулах, хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, шилдэг технологи, инновацийг дэмжин хөгжүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, виртуал хот, цахим бүтээн байгуулалтын шинэ технологи ашиглан Хархорум хотын бүтээн байгуулалтыг дижитал хэлбэрээр бүтээх чиглэлээр төслийн баримт бичиг боловсруулах, төсөвлөх, шийдэл гаргах асуудлыг хариуцаж, Зөвлөлийн үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.
2. Тавигдах шаардлага
- Боловсрол
- Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
- Мэргэжил
- Төслийн удирдлага, санхүү, эдийн засаг, мэдээллийн технологи, инженерчлэл.
- Ажлын туршлага
- Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс 5-аас доошгүй жил нь олон улсын байгууллага, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээрх төсөл дээр ажилласан туршлагатай байх.
3. Ур чадвар
- Эдийн засаг, хөгжлийн төлөвлөлт, төслийн менежментийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгааг англи, орос, хятад эсхүл гадаадын өөр нэг хэлээр боловсруулах, ашиглах, судлах чадвартай байх;
- Мэргэжлийн программ болон бусад шаардлагатай программыг ашиглах чадвартай байх;
4. Бүрдүүлэх баримт бичиг
- Төрийн албан хаагчийн анкет, Маягт 1
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримтын хуулбар
Хот төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн
1. Үндсэн чиг үүрэг
Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, сэргээн байгуулах талаар баримтлах бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хүрээнд хот байгуулалтын баримт бичиг, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төсөвлөх, инженерчлэлийн шийдэл гаргах асуудлыг хариуцаж, Зөвлөлийн үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.
2. Тавигдах шаардлага
- Боловсрол
- Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
- Мэргэжил
- Хот төлөвлөлт, хот байгуулалт, барилгын инженерчлэл.
- Ажлын туршлага
- Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс 5-аас доошгүй жил нь барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, захиалагчийн хяналт хэрэгжүүлж ажилласан туршлагатай байх;
Хот байгуулалт, төлөвлөлт, төслийн менежментийн чиглэлээр мэргэшсэн инженер байх.
3. Ур чадвар
- Төрийн болон төслийн албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулах ур чадвартай байх;
- Мэргэжлийн программ болон бусад шаардлагатай программыг эзэмшсэн байх;
- Хот байгуулалтын чиглэлээрх төсөл, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгааг англи, орос, хятад эсхүл өөр аль нэг хэлээр боловсруулах, ашиглах чадвартай байх;
4. Бүрдүүлэх баримт бичиг
- Төрийн албан хаагчийн анкет, Маягт 1
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримтын хуулбар
Олон нийт болон гадаад харилцаа, түншлэл хариуцсан ахлах мэргэжилтэн
1. Үндсэн чиг үүрэг
Хархорум хотын Зөвлөлийн үйл ажиллагаа, хуралдааны шийдвэр, бүтээн байгуулалтын төслийн явцыг олон нийтэд мэдээлэх, хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах, Хархорум хотыг сэргээн байгуулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хариуцаж, Зөвлөлийн үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.
2. Тавигдах шаардлага
- Боловсрол
- Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
- Мэргэжил
- Олон улсын харилцаа, сэтгүүл зүй, нийгмийн ухаан, эдийн засаг, аялал жуулчлал.
- Ажлын туршлага
- Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс 5-аас доошгүй жил олон нийт, гадаад харилцаа хариуцаж ажилласан туршлагатай байх.
3. Ур чадвар
- Мэргэжлийн программ болон бусад шаардлагатай программыг ашиглах чадвартай байх;
- Эдийн засаг, хөгжлийн төлөвлөлт, төслийн менежментийн чиглэлээр англи, орос, хятад эсхүл гадаадын өөр нэг хэлээр баримт бичиг боловсруулах, ашиглах, судлах чадвартай байх;
4. Бүрдүүлэх баримт бичиг
- Төрийн албан хаагчийн анкет, Маягт 1
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримтын хуулбар
Төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн
1. Үндсэн чиг үүрэг
Хархорум хотын сэргээн байгуулалт, хөгжлийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн баримт бичиг боловсруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хариуцаж, Хархорум хотын Зөвлөлийн үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.
2. Тавигдах шаардлага
- Боловсрол
- Магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Мэргэжил
- Эдийн засаг, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, хот байгуулалт/инженерчлэл.
- Ажлын туршлага
- Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс 5-аас доошгүй жил аж үйлдвэрлэл, хот байгуулалтын төсөл, хөтөлбөр удирдсан эсвэл ахлан ажиллаж байсан туршлагатай байх.
3. Ур чадвар
- Мэргэжлийн болон оффисын бусад шаардлагатай программ эзэмшсэн байх;
- Төсөл, хөтөлбөрийн менежментийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгааг англи, орос, хятад эсхүл гадаадын өөр нэг хэлээр боловсруулах, ашиглах, судлах чадвартай байх;
4. Бүрдүүлэх баримт бичиг
- Төрийн албан хаагчийн анкет, Маягт 1
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримтын хуулбар
Санал, өргөдөл, гомдол
Хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, Зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой саналаа доорх маягтаар илгээх, эсхүл албан ёсны имэйл хаягаар хүргүүлэх боломжтой.