Хууль, эрх зүй
Хархорум хотыг сэргээн байгуулах, төлөвлөх, хөгжүүлэхтэй холбоотой хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгүүд.
Хууль
- Хууль Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай УИХ · 2025.01.23 батлагдсан, 2025.02.15-наас хүчин төгөлдөр · 31 зүйл, 7 бүлэг · Хүчинтэй
- Хууль Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай УИХ · 2025.01.23 · 40.11 дэх хэсгийг нэмсэн: Хархорумын барилгажилтын төсөлд импортоор оруулах барилгын материал, тоног төхөөрөмжийн НӨАТ-ыг 4 жил хүртэл хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлэх · Хархорумын хууль тогтоомжийн багц
Улсын Их Хурлын тогтоол
- УИХ 07/2023Орхоны хөндийд «Хархорум» хот байгуулах тухай2023.01.12 · Анх «Шинэ Хархорум» нэртэй байсныг УИХ-ын 2025 оны 18 дугаар тогтоолоор өөрчилсөн
- УИХ 64/2024Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал2024.06.05 · Дата төв, 4E зэрэглэлийн нисэх буудал, 500 кВ ЦДАШ, хурдны төмөр зам
- УИХ 72/2024Хот байгуулах тухай — улсын зэрэглэлтэй зургаан хот2024.06.05 · Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорин, Багануур, Налайх · Хархорум хуулийн 5.1-тэй уялдана
- УИХ 16/2025Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай2025.01.23
- УИХ 17/2025Хархорум хотын эдэлбэр газрын хэмжээ, хилийн зааг тогтоох тухай2025.01.23 · 189 363.19 га · Хархорин, Өгийнуур, Хашаат сумын нутаг
- УИХ 18/2025«Шинэ Хархорум» нэрийг «Хархорум» болгох тухай2025.01.23
Засгийн газрын тогтоол
- ЗГ 116/2026Зөвшөөрөл олгох тухай — хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний шинэчилсэн үзэл баримтлал2026.04.08 · Үзэл баримтлалыг зарчмын хувьд дэмжиж, ерөнхий төлөвлөгөө боловсруулахыг зөвшөөрсөн; Стратегийн зөвлөх багийг шалгаруулах үүрэг өгсөн
- ЗГ 117/2026Төлөвлөгөө батлах тухай — 2026–2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөө2026.04.08 · 10 бүлэг · ≈50 278.9 сая ₮ · Хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр тайлагнана
- ЗГ 118/2026Хархорум хотын Зөвлөл байгуулж, ажиллах журам батлах тухай2026.04.08 · Зөвлөлийг байгуулж, ажиллах журмыг хавсралтаар баталсан; Ажлын албаны орон тооны хязгаар — 10; ЗГХЭГ-ын даргын 2025.05.20-ны 69 дүгээр тушаалыг хүчингүй болгосон
- ЗГ 21/2024Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай2024.01.17 · 189 363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан
- ЗГ 136/2025Бүтэц, орон тооны хязгаар батлах тухай (Захирагчийн ажлын алба)2025.03.19 · Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаар — 68
- ЗГ 165/2025Зөвшөөрөл олгох тухай (ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал)2025.04.09 · Засгийн газрын 2026 оны 116 дугаар тогтоолоор шинэчлэгдсэн
- ЗГ 237/2025Сан байгуулж, журам батлах тухай (Хот хөгжүүлэх сан)2025.12.31 · Хархорум хуулийн 23.3-т үндэслэн «Хот хөгжүүлэх сан»-г байгуулсан · Хавсралт: Хархорум хотын «Хот хөгжүүлэх сан»-гийн удирдлага, зохион байгуулалт, хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам
- ЗГ 241/1997Хархорум хотын туурийн хамгаалалтын бүс тогтоох тухай1997.12.15 · Хамгаалалтын бүс 9.69 км²
- ЗГ 271/2009Хархорум музей байгуулах тухай2009.09.02
Эрдмийн чуулгантай холбоотой шийдвэр
- ЗГ 186/2026Олон улсын монголч эрдэмтдийн их хурал зохион байгуулах тухай2026.05.13 · XIII их хурлыг «Монгол судлал: уламжлал ба орчин үе» сэдвээр 2026.08.10–14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтоов
- ЗГ 284/2026«Хархорумын олон улсын эрдмийн чуулган», «Монгол уламжлалт тэмцээн»-ийг зохион байгуулах тухай2026.07.01 · 2026.08.13, 14-ний өдрүүдэд Хархорум хотод зохион байгуулахаар тогтоов
- ЕС 153/2026Ажлын хэсэг байгуулах тухай — Ерөнхий сайдын захирамж2026.07.09 · Эрдмийн чуулган, уламжлалт тэмцээнийг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан
Онцлох заалт
Хуулийн 13.5 — Зөвлөлийн бүрэлдэхүүн
Хотын Зөвлөл 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Засгийн газар, хотын Захирагч, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, аймгуудын ИТХ-ын дарга нар, мэргэжлийн холбоодын төлөөллөөс бүрдэнэ.
Хуулийн 16.1 — Ил тод байдал
Хот нь Шилэн дансны тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаас гадна 9 төрлийн мэдээллийг цахим хуудсандаа нээлттэй байршуулах үүрэгтэй.
Хуулийн 23 — Хот хөгжүүлэх сан
Хотын төсвийн орлогын 10 хүртэлх хувь, хандив тусламж, ногдол ашгийн 10 хүртэлх хувиас бүрдэнэ. Зөвхөн нийгмийн дэд бүтэц, түүх соёлын өв, аялал жуулчлал, ногоон байгууламжид зарцуулна.
Хуулийн 21 — Чөлөөт бүс
Хотод өндөр технологи, эрүүл мэнд, аялал жуулчлалын чөлөөт бүс, үйлдвэрлэл технологийн парк, гаалийн тусгай бүс байгуулж болно.