Үндсэн агуулга руу шилжих
Нүүр›Хотын Зөвлөл

Хархорум хотын Зөвлөл

Хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, хотын чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэгч байгууллага.

Танилцуулга

Хархорум хотын Зөвлөл нь Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль-ийн 13.1-д заасны дагуу хотын Захирагчийн хамт хотын удирдлагыг хэрэгжүүлэх байгууллага юм. Зөвлөлийг Засгийн газрын 2026 оны 118 дугаар тогтоолоор байгуулж, ажиллах журмыг баталсан.

Зөвлөл нь шударга ёс, хууль дээдлэх, ашиг сонирхлын зөрчил болон авлигаас ангид байх зарчмыг баримталж ажиллах бөгөөд тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.

Онцлох заалт. Хотын байнгын оршин суугчийн тоо 10 000 хүрснээр хотын Зөвлөл, Захирагчийн сонгуулийг зохион байгуулна. Түүнийг хүртэл Засгийн газраас томилсон Зөвлөл, Захирагч хотын удирдлагыг хэрэгжүүлнэ (Хархорум хуулийн 13.2, 13.3).

Зөвлөлийн бүрэн эрх, чиг үүрэг

Засгийн газрын 118 дугаар тогтоолоор баталсан «Хархорум хотын Зөвлөлийн ажиллах журам»-ын дагуу Зөвлөл дараах эрхийг эдэлж, чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Зөвлөлийн эрх
  • Хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлох;
  • Хотын өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх;
  • Төсөл, хөтөлбөрийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Олон улсын засаглалын шилдэг жишгийг нэвтрүүлэх;
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг шийдвэрлэх;
  • Гишүүдийн урамшууллын хэмжээг тогтоох;
  • Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргыг томилох, чөлөөлөх.
Зөвлөлийн чиг үүрэг
  • Хархорум хуулийн 14 дүгээр зүйлд заасан асуудлаар шийдвэр гаргах;
  • Хотын эрх зүйн орчныг олон улсын шилдэг жишигт хүргэх;
  • Хотын Захирагчийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих;
  • Стандарт, дүрэм, журам батлан улсын бүртгэлд бүртгүүлэх;
  • Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Захирагчийн саналыг үндэслэн батлах;
  • «Хархорум» нэршлийг кирилл, уйгаржин монгол бичиг болон бусад хэлээр оюуны өмчид бүртгүүлэх (журмын 3.1.7);
  • Хотын өмчит хуулийн этгээд байгуулах;
  • Хотын төсөв, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах;
  • Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн бүрэлдэхүүн, журмыг батлах (журмын 3.1.11).
Зөвлөлийн даргын бүрэн эрх

Зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил. Дарга нь хуралдааныг товлон зарлах, даргалах, шийдвэрийг албажуулах, Нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж хөдөлмөрийн гэрээ байгуулах, Ажлын албаны асуудлаар захирамж гаргах, Зөвлөлийг итгэмжлэлгүйгээр төлөөлж гэрээ хэлцэл байгуулах эрхтэй.

Гишүүний эрх, үүрэг, бүрэн эрх дуусгавар болох

Гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил. Гишүүн асуулт асуух, санал хэлэх, санал хураалгах, асуудал хэлэлцүүлэх эрхтэй бөгөөд ашиг сонирхлын зөрчилтэй асуудлаас татгалзаж мэдэгдэх үүрэгтэй.

Бүрэн эрх дуусгавар болох үндэслэл: нас барсан; өөрийн хүсэлт; үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон; гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон; зөрчил гаргасан; үүргээ удаа дараа биелүүлээгүй буюу хуралдааныг 3-аас дээш удаа тасалсан.

Зөвлөлийн бүрэлдэхүүн

Хархорум хуулийн 13.5-д заасны дагуу хотын Зөвлөл нь 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дараах төлөөллөөс бүрдэнэ. Гишүүдийг Засгийн газар томилж, чөлөөлнө.

Намбарын Энхбаяр
Намбарын ЭнхбаярХархорум хотын Зөвлөлийн дарга.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч.
Лувсангийн Халтар
Лувсангийн ХалтарХархорум хотын Захирагч.
Хурцын Оюунцэцэг
Хурцын ОюунцэцэгХархорум хотын Зөвлөлийн нарийн бичгийн дарга.
Зөвлөлийн ажлын албаны дарга.
Ургамалын Бямбасүрэн
Ургамалын БямбасүрэнХархорум хотын Зөвлөлийн гишүүн.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга.
Туваандоржийн Нарангарав
Туваандоржийн НарангаравХархорум хотын Зөвлөлийн гишүүн.
Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга.
Пүрэвжавын Гомбодорж
Пүрэвжавын ГомбодоржХархорум хотын Зөвлөлийн гишүүн.
Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга.
Содномсамбуугийн Дэмбэрэл
Содномсамбуугийн ДэмбэрэлХархорум хотын Зөвлөлийн гишүүн.
Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч.
Лхагважавын Төр-Од
Лхагважавын Төр-ОдХархорум хотын Зөвлөлийн гишүүн.
Пүрэвийн Батсайхан
Пүрэвийн БатсайханХархорум хотын Зөвлөлийн гишүүн.
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн.
ХЧ
Хишигтийн ЧинбатХархорум хотын Зөвлөлийн гишүүн.
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын төр–хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөх.
ШУ
Шатарбатын УртнасанХархорум хотын Зөвлөлийн гишүүн.
Монголын архитекторуудын эвлэлийн Гүйцэтгэх захирал.
Батсүхийн Бямбажав
Батсүхийн БямбажавХархорум хотын Зөвлөлийн гишүүн.
Монголын барилгын зураг, төсөл зохиогчдын холбооны Бодлогын зөвлөх.
ЗаалтТөлөөлөлТоо
13.5.1Засгийн газрын санал болгосон төлөөлөл3
13.5.2Хотын Захирагч1
13.5.3Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас санал болгосон төлөөлөл (нээлттэй нэр дэвшүүлж сонгоно)3
13.5.4Хот байршиж байгаа аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар (Архангай, Өвөрхангай)2
13.5.5Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон мэргэжлийн холбоодын төлөөлөл2
Нийт11

Хуралдааны зохион байгуулалт

Хуралдааны дэг

  • Үйл ажиллагааны үндсэн хэлбэр — хуралдаан;
  • Сард 1-ээс доошгүй удаа хуралдана;
  • Гишүүдийн олонх ирснээр хүчинтэй;
  • Оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоол гаргана;
  • Ээлжит бус хуралдаан зарлаж болно;
  • Цахим хэлбэрээр хуралдаж болно;
  • Хороо, түр ажлын хэсэг байгуулж болно;
  • Тогтоолд Зөвлөлийн дарга гарын үсэг зурж тамга дарна.

Даргыг сонгох журам

Засгийн газраас Зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилсноос хойш ажлын 10 өдөрт анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах бөгөөд уг хуралдааныг насаар ахмад гишүүн даргална.

Зөвлөлийн даргыг нууц санал хураалтаар, гишүүдийн олонхын саналаар сонгоно. Хэрэв нэр дэвшигч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан эхний хоёр нэр дэвшигчээр нээлттэй дахин санал хураалт явуулна.

Зөвлөлийн Ажлын алба

Зөвлөл нь өдөр тутмын үйл ажиллагааг хангах Ажлын албатай байна. Орон тооны хязгаарыг Засгийн газар 10-аар тогтоосон бөгөөд зохион байгуулалтын бүтцийг Зөвлөл 2026 оны 06 дугаар сарын 24-ний хуралдаанаараа баталсан.

Хархорум хотын Зөвлөл10 гишүүнтэй
Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга
Зөвлөлийн Ажлын алба · Батлагдсан орон тоо 10

Албан тушаал дээр дарж чиг үүргийг харна уу.

Ажлын албаны чиг үүрэг. Зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах; хуралдаанаас гарсан шийдвэрийг албажуулж, хэрэгжилтийг зохион байгуулах (журмын 9.4.1, 9.4.2).

Хурцын Оюунцэцэг

Зөвлөлийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга.

Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг хангах Ажлын албыг удирдана.

Чиг үүрэг

  • Зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах
  • Зөвлөлийн шийдвэрийг албажуулж, хэрэгжилтийг зохион байгуулах
  • Ажлын албаны асуудлаар тушаал гаргах
  • Төсвийг захиран зарцуулах, шилэн дансны хөтлөлтөд хяналт тавих
  • Мэдээллийн технологи, хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх
  • Ажлын байрны жагсаалт, тодорхойлолт батлах, ажилтныг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, цалин, нэмэгдэл, урамшуулал олгох

Боловсрол

  • Хуульч, бакалавр (улаан диплом), эрх зүйн магистр (MLL) — ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн Хуулийн факультет
  • Улс төр судлаач — Москвагийн Их сургуулийн дэргэдэх Улс төрийн дээд сургууль
  • Олон улсын эрх зүйч, магистрантурын хөтөлбөр — ХБНГУ-ын Мюнхен хотын Людвиг Максимилианы нэрэмжит Их сургуулийн Хуулийн факультет
  • Бүрэн дунд боловсрол — Москва хотын 665 дугаар дунд сургууль, Улаанбаатар хотын Оросын 3 дугаар дунд сургууль

Ажлын туршлага

  • «Газопровод Союз Восток» ХХК (ОХУ, БНХАУ, Монгол Улсын хооронд байгалийн хийн хоолой барих төсөл) — Хуулийн ерөнхий зөвлөх
  • «Монгол газрын тос боловсруулах үйлдвэр» ТӨХХК — Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба — Ахлах референт
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар — Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх; Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга; Шадар сайдын зөвлөх
  • Азийн хөгжлийн банкны TA-522/MON төсөл — Төслийн зохицуулагч
  • «Монголын мянганы сорилтын сан» (Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын төсөл) — Дэд дарга, Хуулийн ерөнхий зөвлөх
  • «Мон Лекс» хуулийн фирм — Ерөнхий захирал, түнш
  • Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо — Гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн гишүүн
  • Удирдлагын академи — Эрдэм шинжилгээний ажилтан, багш, ахлах багш
  • Нийслэлийн шүүх — Шүүгч
  • Өмгөөлөгч («Шилдэг өмгөөлөгч» медальтай), нотариатч, МҮХАҮТ-ын дэргэдэх Үндэсний арбитрын арбитрч
  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хүний эрхийн дэд хорооны дарга

Хэлний мэдлэг

  • Орос, англи, герман хэл — мэргэжлийн түвшинд
  • Польш хэл — хэрэглээний түвшинд

Пүрэвжавын Гомбодорж

Хархорум хотын Зөвлөлийн гишүүн.

1973 онд Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн.

Боловсрол

  • 2010–2012Эдийн засагч, нягтлан бодогч — Гурван тамир дээд сургууль
  • 2008–2010Төрийн удирдлагын магистр — Удирдлагын академи
  • 2006–2008Төрийн удирдлагын менежер — Удирдлагын академи
  • 1988–1992Автомеханикч — Улаанбаатар хотын Авто тээврийн техникум
  • 1980–1988Өлзийт сумын Ерөнхий боловсролын дунд сургууль

Ажлын туршлага

  • 2024.10-аасАрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
  • 2024.07–09Архангай аймгийн Засаг даргын орлогч
  • 2016–2024Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга
  • 2012–2014Архангай аймгийн Өлзийт сумын Засаг дарга
  • 2010–2012Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга
  • 2008–2010Архангай аймгийн МАН-ын хорооны дэд дарга
  • 2004–2008Өлзийт сумын Засаг дарга
  • 2000–2003Өлзийт сумын Засаг даргын орлогч
  • 1996–1997Өлзийт сумын Хөшөөт багийн Засаг дарга
  • 1992–1993НИК-ийн шатахуун түгээх газрын түгээгч

Хэлний мэдлэг

  • Орос хэл

Намбарын Энхбаяр

Хархорум хотын Зөвлөлийн дарга. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч.

1958 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төржээ.

Боловсрол

  • 1975–1980Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль
  • 1965–197523 дугаар дунд сургууль

Ажлын туршлага

  • ОдооМонголын эзэнт гүрний эртний нийслэл Хархорум хотын Зөвлөлийн дарга. Энэ үүрэгтээ Хархорум хотыг сэргээн босгох, дахин барих ажилд идэвхтэй оролцож байна.
  • 2005–2009Монгол Улсын Ерөнхийлөгч (2005 онд сонгогдсон)
  • 2004–2005Монгол Улсын Их Хурлын дарга
  • 2000–2004Монгол Улсын Ерөнхий сайд
  • 1992–2005Монгол Улсын Их Хурлын гишүүн (1992–1996, 1997–2000, 2000–2004, 2004–2005)
  • 1997–2005Монгол Ардын Намын дарга
  • 1996–1997Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 1992–1996Монгол Улсын Засгийн газрын Соёлын сайд
  • 1990–1992Монгол Улсын Засгийн газрын Урлаг, соёлын хорооны тэргүүн орлогч дарга
  • 1980–1990Монголын Зохиолчдын эвлэл

Орчуулгын бүтээл

  • Орос хэлнээс: Л.Толстойн «Бага нас», Н.Гоголийн «Петербургийн тууж», А.Блок, И.Бродский, А.Тарковский, В.Высоцкий нарын шүлгүүд
  • Англи хэлнээс: «Сохоруудын орон» (Их Британийн зохиолчдын өгүүллэгийн түүвэр), Р.Бахын «Жонатан Ливингстон хэмээх цахлай»
  • Орос хэл рүү: Д.Нацагдорж, Ч.Лодойдамба, Д.Маам, С.Пүрэв, Д.Батбаяр, Д.Урианхай нарын бүтээлүүд

Лувсангийн Халтар

Хархорум хотын Захирагч.

Ховд аймгийн Дарви суманд төрсөн.

Боловсрол

  • 1973–1983Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургууль
  • 1985–1990ОХУ, Санкт-Петербургийн Зам харилцааны их сургууль
  • 1993–1997Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийн аспирантур
  • 1999ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан

Эрдмийн цол

  • 2004ШУТИС-ийн хүндэт профессор
  • 2019ОХУ-ын Эрхүүгийн Зам харилцааны их сургуулийн хүндэт профессор

Ажлын туршлага

  • 2025 оноосХархорум хотын Захирагч
  • 2022–2024Зам тээвэр, хөгжлийн дэд сайд
  • 2020–2022Зам тээвэр, хөгжлийн сайд
  • 2018–2020Зам тээвэр, хөгжлийн дэд сайд
  • 2017–2018УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга
  • 2015–2017УБТЗ ХНН-ийн Хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
  • 2006–2015УБТЗ ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
  • 1993–2006УБТЗ ХНН-ийн Олон улсын тээвэр зуучлалын төвийн захирал
  • 1992–1993УБТЗ ХНН-ийн Ачиж буулгах ангийн орлогч дарга
  • 1990–1992УБТЗ ХНН-ийн техникумын багш
  • 1983–1985УБТЗ ХНН-ийн ажилтан

Содномсамбуугийн Дэмбэрэл

Хархорум хотын Зөвлөлийн гишүүн.

1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Шинжлэх ухааны доктор (ScD), профессор, академич.

Боловсрол

  • 2017Шинжлэх ухааны доктор (геологи, эрдэс баялгийн ухаан) — ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний судалгааны техникийн их сургууль
  • 2004–2006Төрийн удирдлагын менежер — Удирдлагын академи, Төрийн удирдлагын сургууль
  • 2003Боловсролын доктор (физик, математикийн ухаан) — ОХУ-ын ШУА-ийн Тооцоолон бодох төв, Москва
  • 1978–1983Бакалавр, магистр — ОХУ-ын Эрхүүгийн их сургууль, Хэрэглээний математикийн сургууль

Ажлын туршлага

  • 2024 оноосШинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч
  • 2015–2024ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал
  • 2014–2015ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал
  • 2003–2014ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга
  • 1998–2007ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн орлогч захирал
  • 1988–1997ОХУ-ын ШУА-ийн Тооцоолон бодох төвд аспирант, дадлагажигч (Москва)
  • 1983–1988ШУА-ийн Математикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан

Судалгааны чиглэл

  • Монгол–Байгалийн бүс нутгийн газар хөдлөлтийн төлөв байдал, идэвхжил, газар хөдлөлтийн аюулын үнэлгээ
  • Бүс нутгийн орчин үеийн геодинамик, чулуулаг мандал дахь хүчдэлийн хуримтлал, эвдрэлийн төлөв байдал
  • Нарийн төвөгтэй системийн математик загварчлал, программ хангамж, тоон туршилт

Бүтээл, хэлний мэдлэг

  • Гадаад, дотоодын сэтгүүлд 90 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл хэвлүүлсэн
  • Орос, англи хэлтэй

Пүрэвийн Батсайхан

Хархорум хотын Зөвлөлийн гишүүн.

1966 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн.

Боловсрол

  • 1995ШУТИС — техникийн ухааны магистр
  • 1990Тээвэр, холбооны дээд сургууль, Чехословак — автотехникийн инженер-эдийн засагч
  • 1984Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургууль

Ажлын туршлага

  • 2022 оноос«Шунхлай холдинг» ХХК-ийн Ерөнхийлөгч
  • 2008 оноос«АПУ» ХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2004–2008«АПУ» ХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2002–2004«АПУ» ХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 1997–2022«Шунхлай групп» ХХК-ийн Ерөнхий захирал, Ерөнхийлөгч
  • 1993–1996«Шунхлай» ХХК-ийн Ерөнхий захирал

Төрийн шагнал

  • 2026Хөдөлмөрийн баатар
  • 2025Тод манлай уяач
  • 2021Сүхбаатарын одон
  • 2009Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
  • 2006Алтан гадас одон

Батсүхийн Бямбажав

Хархорум хотын Зөвлөлийн гишүүн.

Боржигин Дамиран овогтой. 1957 онд Улаанбаатар хотод төрсөн. Зөвлөх инженер, инженерийн магистр. Монгол Улсын Гавьяат барилгачин.

Боловсрол

  • 2010ШУТИС — инженерийн магистр
  • 2008«Зөвлөх инженер» зэрэг (Барилга, хот байгуулалтын яам)
  • 1995Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт — удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежер
  • 1981ОХУ-ын Уралын политехникийн дээд сургууль, Барилгын факультет
  • 1975Нийслэлийн 28 дугаар сургууль

Ажлын туршлага

  • 2021 оноосМонголын барилгын зураг төсөл зохиогчдын холбооны Бодлогын зөвлөлийн гишүүн; «Сонголт дизайн» ХХК-ийн зөвлөх
  • 2019–2021Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэд дарга
  • 2015–2019Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслийн зохицуулагч
  • 2012–2015Зам, тээврийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар; Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
  • 2009–2012Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
  • 2006–2009Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвийн дарга
  • 2004–2006Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төвийн дарга
  • 2000–2004Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын дарга
  • 1993–2000Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын түшмэл, дэд бүтцийн асуудал хариуцсан референт
  • 1991–1993«Инженерийн байгууламж» компанийн захирал
  • 1982–1991Улсын барилгын зургийн төв институтын техникч, инженер, товчооны дарга; Москва дахь зураг төслийн товчооны ахлах инженер

Гишүүнчлэл

  • Хархорум хотын Зөвлөлийн гишүүн
  • Засгийн газрын 2023 оны 154 дүгээр тогтоолоор Зөвшөөрлийн зөвлөлийн гишүүн
  • Монголын барилгын инженерийн холбооны Зөвлөхүүдийн танхимын гишүүн

Шагнал, цол

  • 2026Монгол Улсын Гавьяат барилгачин
  • 2015Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2011Засгийн газрын хүндэт өргөмжлөл; эрхэлсэн түшмэлийн тэргүүн зэрэг
  • 2008Эрхэлсэн түшмэлийн дэд зэрэг; Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны «Алтан тэмдэг»
  • 2007Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2004Алтан гадас одон
  • 1997–2016Нийтийн аж ахуйн, барилга, төрийн алба, байгаль орчин, төмөр замын салбарын тэргүүний ажилтны цол тэмдгүүд