
Засгийн газрын 284 дүгээр тогтоол батлагдлаа
«Хархорумын олон улсын эрдмийн чуулган», «Монгол уламжлалт тэмцээн»-ийг 2026 оны 08 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Хархорум хотод зохион байгуулахаар тогтоов.
ДэлгэрэнгүйХархорум хотын Зөвлөл нь хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, хотын чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг, хотын удирдлагыг Захирагчийн хамт хэрэгжүүлэгч байгууллага мөн.
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурлын хүрээнд «PAX MONGOLICA (Монгол амар амгалан) ба Их Монгол Улсын нийслэл — Хархорум» сэдэвт эрдмийн чуулган, Монгол уламжлалт тэмцээн, соёл урлагийн нэгдсэн үйл ажиллагаа Хархорум хотод зохион байгуулагдана.
Хотын байнгын оршин суугчийн тоо 10 000 хүрснээр Зөвлөл, Захирагчийн сонгуулийг зохион байгуулах хүртэл томилогдсон Зөвлөл, Захирагч хотын удирдлагыг хэрэгжүүлнэ (Хархорум хуулийн 13.2, 13.3).
Хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, хотын чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Захирагчийн саналыг үндэслэн батална.
Чиг үүргээ хэрэгжүүлэхээр захиргааны хэм хэмжээ агуулсан заавар, стандарт, журам, дүрмийг баталж, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ. Эрх зүйн орчныг олон улсын шилдэг жишигт хүргэнэ.
Хотын Захирагчийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, хотын төсөв, төсвийн гүйцэтгэлийн тайланг батална. Жилийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулж, зарцуулалтын тайланг ЗГХЭГ-т хүргүүлнэ.

«Хархорумын олон улсын эрдмийн чуулган», «Монгол уламжлалт тэмцээн»-ийг 2026 оны 08 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Хархорум хотод зохион байгуулахаар тогтоов.
Дэлгэрэнгүй
Монгол Улсын Ерөнхий сайдын 153 дугаар захирамжаар эрдмийн чуулган, уламжлалт тэмцээнийг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа.
Дэлгэрэнгүй
Зөвлөлийн хуралдаанаар Ажлын албаны зохион байгуулалтын бүтцийг 10 орон тооны хязгаарын хүрээнд баталж, ажлын байрны тодорхойлолт боловсруулах үүрэг өглөө.
ДэлгэрэнгүйХархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний шинэчилсэн үзэл баримтлалаар 2040 он гэхэд буюу хот үүсгэн байгуулагдсаны 820 жилийн ойгоор цогцлоох чиглэлүүд.
II
Аялал жуулчлалын хотТүүх, соёл, урлагийн олон төрөлт аялал жуулчлал, ил музей, Эрийн гурван наадам.
III
Оюунлаг хотШинжлэх ухаан, боловсрол, өндөр технологи, дата төв, хиймэл оюун ухаан.
IV
Олон улсын бизнесийн эко хотЧөлөөт бүс, санхүүгийн байгууллага, олон улсын их сургууль, ≥50% ногоон байгууламж.
V
Тээвэр логистикийн төвХурдны төмөр зам, 4E зэрэглэлийн нисэх буудал, хуурай боомт, 500 кВ ЦДАШ.
VI
ХАА-н кластер хотОрганик хүнс, фермер аж ахуй, Агропарк, Үрийн сан.
VII
Мэдлэгт суурилсан үйлдвэрлэлЭкспортын чиг баримжаатай, инновацид тулгуурласан үйлдвэрлэл.
Дэлгэрэнгүй үзэх — үзэл баримтлалын бүрэн агуулга, орон зайн төсөөлөл
«Хархорум хотыг сэргээн байгуулах тухай» — төслийн эх суурь тавигдав.
Хот байгуулах тухай шийдвэр гарав.
Хархорум хотыг улсын зэрэглэлтэй хот болголоо.
«Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай» хууль 31 зүйлтэйгээр батлагдаж, 2025.02.15-наас хүчин төгөлдөр болов.
Хотын эдэлбэр газрын хэмжээг 189 363.19 га-гаар тогтоож, хилийн заагийг баталлаа.
Үзэл баримтлалыг дэмжиж, 2026–2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, Хархорум хотын Зөвлөлийг байгуулж ажиллах журмыг баталлаа.
Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц 10 орон тоогоор батлагдав.
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурлын хүрээнд Хархорум хотод зохион байгуулагдана.