Үндсэн агуулга руу шилжих
Олон улсын монголч эрдэмтдийн их хурал 2026.08.13–14 Дэлгэрэнгүй
Нүүр›Хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалт

Хархорум хот нь хөрөнгө оруулалтын баталгаатай эрх зүйн орчин, чөлөөт бүсийн онцгой нөхцөл, төр–хувийн хэвшлийн түншлэлийн өргөн боломжийг санал болгож байна.

Эрх зүйн боломж

Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин

Хархорум хууль болон холбогдох хууль тогтоомжоор бүрдүүлсэн зургаан үндсэн боломж.

01

Чөлөөт бүс, тусгай бүс

Хархорум хуулийн 21 дүгээр зүйлийн дагуу хотод өндөр технологи, эрүүл мэнд, аялал жуулчлалын чөлөөт бүс, үйлдвэрлэл технологийн парк, гаалийн тусгай бүс байгуулж болно. Банк, санхүү, оффшор татварын хөнгөлөлттэй онцгой бүс байгуулах ажил 2026–2028 онд хэрэгжинэ.

02

Төр, хувийн хэвшлийн түншлэл

Хот нь 13 төрлийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр бусад этгээдээр гүйцэтгүүлж, зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлэх боломжтой — авто зам, инженерийн шугам сүлжээ, музей театр номын сан, нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, логистик, баяр наадам зохион байгуулалт зэрэг.

03

Хот хөгжүүлэх сан

Хотын төсвийн орлогын 10 хүртэлх хувь, хандив тусламж, ногдол ашгийн 10 хүртэлх хувиас бүрдэх сан. Нийгмийн дэд бүтэц, түүх соёлын өв хамгаалал, аялал жуулчлал, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжид зарцуулна.

04

Газар ашиглах эрх

Газар ашиглуулах үйл ажиллагааг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Улс, хотын төсвийн хөрөнгө оруулалт, ТХХТ, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төсөлд газар ашиглуулах онцгой зохицуулалт үйлчилнэ.

05

Үнэт цаас

Хот нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 16.1.8-д заасны дагуу Өрийн удирдлагын тухай хуульд нийцүүлэн үнэт цаас гаргаж болно.

06

Хөрөнгө оруулагчдын зөвлөл

Хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Зөвлөл батална (журмын 3.1.11).

Тэргүүлэх төслүүд

Хөрөнгө оруулалтын боломж

2026–2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан, хувийн хэвшлийн оролцоог хүлээж буй чиглэлүүд.

ТөсөлЧиглэлХугацааОролцооны хэлбэр
Эдийн засгийн чөлөөт бүсийг цогцоор байгуулахСанхүү, бизнес2026–2028ТХХТ / шууд хөрөнгө оруулалт
Олон улсын дата төв, өндөр технологийн үйлдвэрлэлийн төвТехнологиТЭЗҮ 2026 · барилга 2027Шууд хөрөнгө оруулалт
Их хаадын цэцэрлэгт хүрээлэн (Скансен загвар)Аялал жуулчлал2026-оосХувийн хэвшил
Үйлдвэрлэл технологийн паркҮйлдвэрлэл2026–2028Хувийн хэвшил
Мөнгөн мод цогцолборСоёл, бэлгэдэл2026–2028Улсын төсөв + түншлэл
Тээвэр логистикийн төвЛогистикТЭЗҮ 2027–2028ТХХТ
Сэргээгдэх ба найдвартай эрчим хүчний цогцолборЭрчим хүчЭхний ээлжШууд хөрөнгө оруулалт
Хөдөө аж ахуйн кластер, АгропаркХАА2026–2028Хувийн хэвшил

Хөрөнгө оруулалтын асуудлаар холбогдох

Хуулийн 26 дугаар зүйл

Тогтворжуулах гэрчилгээ

Хотод хэрэгжүүлэх төсөл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.1.2, 16.1.3, 16.1.4-т заасан шалгуурыг хангасан тохиолдолд дараах хугацаагаар тогтворжуулах гэрчилгээ олгоно.

Хөрөнгө оруулалтын хэмжээ
тэрбум төгрөгөөр
Гэрчилгээний хугацаа
жилээр
Хөрөнгө оруулалт хийж дуусах
жилээр
5–10 хүртэл42
10–30 хүртэл62
30–50 хүртэл83
50–100 хүртэл104
100–200 хүртэл125
200–300 хүртэл146
300-аас дээш166

Хөрөнгө оруулалтын гэрээ

Бүтээн байгуулалтын төсөлд 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчтай, түүний хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг тогтвортой байлгах зорилгоор Засгийн газрын эрх олгосноор хотын Захирагч гэрээ байгуулж болно (26.2).

Тогтвортой байдлын баталгаа

Эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрчлөгдөхөөс үл хамааран хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангана (25.4). Татварын болон татварын бус дэмжлэгийг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулна (25.5).

Гаалийн хөнгөлөлт

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд 2025.01.23-нд оруулсан нэмэлтээр Хархорум хотын бүтээн байгуулалтад чиглэсэн импортын гаалийн татварыг 4 жил хойшлуулах зохицуулалт үйлчилнэ.