Үндсэн агуулга руу шилжих
Хархорум хотын сүлд Хархорумын олон улсын эрдмийн чуулган 2026.08.13–14
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор

PAX MONGOLICA ба Их Монгол Улсын нийслэл — ХАРХОРУМ

Хархорумын олон улсын эрдмийн чуулган — Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурлын хүрээнд

8 сарын 13–142026 он
Хархорум хотМонгол Улс, Орхоны хөндий
820Их Монгол Улс байгуулагдсаны ой
840Өгэдэй хааны мэндэлсний ой
790Түмэн Амгалант харш ордон бүтээн байгуулсны ой
780Плано де Карпини Монголын эзэнт гүрэнд айлчилсны ой
440Эрдэнэ Зуу хийд байгуулагдсаны ой
Чуулганы тухай

Үндсэн зорилго

Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурлаар хэлэлцэх түүх, археологи, соёл урлаг, утга зохиол, хэл судлал, угсаатны зүй, уламжлалт мэдлэг, нийгэм, олон улсын харилцааны судлалын үр дүнг Их Монгол Улсын нийслэл Хархорумыг сэргээн босгох ажил, түүх соёлын өвийн хамгаалалтыг олон улсад сурталчлах үйлстэй уялдуулна.

Хархорум хотын бүтээн байгуулалтын хөгжлийн үзэл баримтлал, олон улсын судалгааны хамтын ажиллагаатай уялдуулж, «Хархорумын олон улсын Тунхаг бичиг»-ийг гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид хэлэлцэн батлахад энэхүү эрдмийн чуулганы үндсэн зорилго оршино.

Монгол уламжлалт тэмцээн, соёл урлагийн нэгдсэн үйл ажиллагаа нь ОУМЭ-ийн XIII их хурлын хүрээнд зохион байгуулагдах Хархорумын олон улсын Эрдмийн чуулганы нэгэн хэсэг болно.

Эрх зүйн үндэслэл. Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 284 дүгээр тогтоол; Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 153 дугаар захирамж; Засгийн газрын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 186 дугаар тогтоол; Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлиг.
I

Эрдмийн чуулган

Хоёр нэгдсэн хуралдаан, зургаан үндсэн илтгэл, тусгай илтгэл, хоёр нээлттэй хэлэлцүүлэг. Монгол–Англи синхрон орчуулгатай.

II

Монгол уламжлалт тэмцээн

Хүчит бөхийн барилдаан, мэргэн нум сум — сур харваа, хурдан хүлэг морьдын уралдаан. Нээлтийн ёслол, шагнал гардуулалттай.

III

Соёл урлагийн нэгдсэн үйл ажиллагаа

Монголын соёл, урлагийн тоглолт, «Виртуал Хархорум» цахим танилцуулга, музей болон Эрдэнэ Зуу хийдийн үзэсгэлэн.

Ерөнхий хөтөлбөр

Хоёр өдрийн дэлгэрэнгүй хөтөлбөр

Мөр бүрийг дарж дэлгэрэнгүйг үзнэ. ★ товчоор өөрийн хувийн хөтөлбөрөө бүрдүүлж, календарь руу татаж авах боломжтой.

Тайлбар. Хөтөлбөрийн эцсийн хувилбар 2026 оны 08 дугаар сарын 07-ны байдлаар. Зохион байгуулагчийн шийдвэрээр цаг, байршилд өөрчлөлт орж болзошгүй тул бүртгэлийн үед гардуулах хэвлэмэл хөтөлбөрийг эцсийн эх болгоно уу.
Илтгэгчид, хөтлөгчид

Үндсэн илтгэгчид ба хуралдаан хөтлөгчид

Монгол, АНУ, Израил, Испани, Орос, Хятад улсын эрдэмтэн судлаачид оролцоно.

Чуулганы гол баримт бичиг

Хархорумын олон улсын Тунхаг бичиг

Тунхаг бичгийн төслийг 8 дугаар сарын 14-ний 14:30 цагт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, Хархорум хотын Зөвлөлийн анхны дарга Намбарын Энхбаяр танилцуулж, эрдмийн чуулганы нийт оролцогчид хэлэлцэн батална.

Баталсан эх бичвэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан ёсны таван хэл дээр уншиж танилцуулна.

Тунхаг бичгийг уншиж танилцуулах

Монголдоктор, профессор Намсрайн НЯМ-ОСОР
АнглиDr. Prof. TIMOTHY MAY
ИспаниDr. Prof. MARIA JOSEPH BALSACH PEIG
ОросDr. Prof. OLEG VADIMOVICH LUSHNIKOV
ХятадDr. Prof. WANG HAO
Оролцогчийн гарын авлага

Оролцогчдын мэдэх ёстой бүх зүйл

Бүртгэлээс эхлээд тээвэр, байрлал, хоол, орчуулга, цаг агаар, эрүүл мэнд, соёлын хүндэтгэл хүртэл. Асуулт байвал доорх холбоо барих дугаараар шууд ярина уу.

1. Бүртгэл ба баримт бичиг

Хэзээ, хаана
8 дугаар сарын 13-ны 13:30–14:00 цагт «Торгоны замын нууц» жуулчны баазын хурлын танхимын үүдэнд.
Юу авах вэ
Нэрийн хуудас (badge), хэвлэмэл хөтөлбөр, чуулганы багц баримт бичиг, Тунхаг бичгийн төсөл, синхрон орчуулгын чихэвч.
Юу авчрах вэ
Иргэний үнэмлэх эсхүл гадаад паспорт (чихэвч олгоход шаардана), урилга эсхүл бүртгэлийн баталгаа.
Нэрийн хуудас
Хоёр өдрийн турш зүүж явна. Танхим, хүлээн авалт, нэгдсэн тээвэрт нэвтрэх эрхийг баталгаажуулна.

2. Тээвэр, зорчих

Улаанбаатараас явах
8 дугаар сарын 13-ны 06:00–11:30 цагт. Цуглах цэг: төлөөлөгчдийг байрлуулсан зочид буудлууд болон Сүхбаатарын нэрэмжит төв талбайн урд талын автобусны зогсоол.
Зам, зай
Улаанбаатар → Лүн → Хархорин чиглэлээр ойролцоогоор 380 км, 5–6 цаг. Замд амрах зогсоол хийнэ.
Буцах
8 дугаар сарын 14-ний 22:00 цагт Улаанбаатар руу үдэж гаргана. Хархорумд хонох төлөөлөгчид 15-ны 09:00 цагт хөдөлнө.
Дотоод зорчилт
Хурлын танхим, музей, Эрдэнэ Зуу хийд, тэмцээний талбай хоорондын зорчилтыг зохион байгуулагч талаас нэгдсэн байдлаар хангана.
Хувийн тээврээр ирэх
Хархорин сумын төвөөс баазууд хүртэлх чиглэлийг урьдчилан тодруулж, 13-ны 12:00 цагаас өмнө ирэхийг зөвлөж байна.

3. Байрлал

Байрлах газрууд
«Торгоны замын нууц» жуулчны бааз ба «АСА Ланд» ресорт. Хуваарийг бүртгэлийн үед баталгаажуулна.
Орох, гарах
Орох: 8 сарын 13-ны 11:30-аас. Гарах: 14-ний оройн хөдөлгөөнөөс өмнө, эсхүл 15-ны өглөө.
Өрөөний нөхцөл
Жуулчны баазын гэр болон өрөө. Халуун ус, цахилгаан хязгаарлагдмал цагаар ажиллаж болзошгүй тул утас, тоног төхөөрөмжөө урьдчилан цэнэглэнэ үү.
Үнэт зүйл
Гэрт түгжээ байхгүй тул үнэт зүйл, паспортоо биедээ авч явахыг зөвлөж байна.

4. Хоол, зоог

Багтсан хоол
13-ны үдийн зоог, хүндэтгэлийн хүлээн авалт; 14-ний өглөөний цай, үдийн зоог, хаалтын хүлээн авалт; 15-ны өглөөний цай.
Тусгай хоолны дэглэм
Цагаан хоолтон, харшилтай, шашны дэглэмтэй оролцогчид бүртгэлийн үед эсхүл урьдчилан зохион байгуулагчид мэдэгдэнэ үү.
Ус
Танхим болон баазад савласан ус байнга байна. Аяллын үеэр өөрийн усны сав авч явахыг зөвлөж байна.

5. Орчуулга, хэл

Хуралдааны хэл
Монгол, Англи. Нэгдсэн хуралдаан I, II нь синхрон болон хадмал орчуулгатай.
Чихэвч
Бүртгэлийн үед олгоно. Чуулган өндөрлөхөд бүртгэлийн ширээнд буцааж хүлээлгэн өгнө.
Тунхаг бичиг
НҮБ-ын албан ёсны таван хэл — монгол, англи, испани, орос, хятад хэлээр уншиж танилцуулна.

6. Илтгэгчдэд зориулсан заавар

Илтгэлийн хугацаа
Үндсэн илтгэл 15–20 минут. Хуралдаан хөтлөгч цагийг чанд баримтална.
Үзүүлэн
PowerPoint эсхүл PDF, 16:9 харьцаатай. Илтгэлээ 8 дугаар сарын 12-ны дотор нарийн бичгийн даргад хүргүүлнэ үү.
Орчуулгад зориулан
Илтгэлийн бүрэн эх бичвэр эсхүл дэлгэрэнгүй тезисийг урьдчилан ирүүлбэл синхрон орчуулгын чанар мэдэгдэхүйц сайжирна.
Техник шалгах
Хуралдаан эхлэхээс 30 минутын өмнө танхимд үзүүлэнгээ шалгана уу.

7. Хувцаслалт

Хуралдаан, хүлээн авалт
Албан ёсны (business / ёслолын). Үндэсний дээл өмсөхийг халуун дотноор урьж байна.
Аялал, зочлол
Тав тухтай хувцас, тэгш бус гадаргуутай туурь, хийдээр алхахад тохиромжтой хавтгай ул бүхий гутал.
Давхарлан өмсөх
Өдөр дулаан, орой сэрүүн. Салхи хамгаалах хөнгөн хүрэм, малгай, нарны шил, нарны тос зайлшгүй.

8. Цаг агаар, байгаль орчин

8 дугаар сарын Орхоны хөндий
Өдөртөө ойролцоогоор +20…+26 °C, шөнөдөө +6…+12 °C хүртэл буурна. Богино хугацааны аадар бороо орох магадлалтай.
Далайн түвшнээс дээш
Ойролцоогоор 1 400–1 500 м. Нарны хэт ягаан туяа хүчтэй тул нарны хамгаалалт заавал хэрэглэнэ үү.
Байгаль хамгаалал
Орхоны хөндий бол ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн бүс. Хог хаяхгүй, тэмдэглэгдсэн замаас гаралгүй явна уу.

9. Эрүүл мэнд, аюулгүй байдал

Яаралтай тусламж
103 — түргэн тусламж · 105 — гал команд · 102 — цагдаа
Эмнэлэг
Хамгийн ойрын эмнэлэг Хархорин сумын төвд. Арга хэмжээний талбайд эмнэлгийн баг ажиллана.
Хувийн эм
Байнга хэрэглэдэг эмээ хангалттай хэмжээгээр авч явна уу — орон нутагт бүх төрлийн эм байхгүй байж болзошгүй.
Даатгал
Гадаадын оролцогчид аяллын болон эрүүл мэндийн даатгалтай ирэхийг зөвлөж байна.

10. Холбоо, интернэт

Гар утасны сүлжээ
Хархорин сумын төв болон баазуудад 4G сүлжээ хүрдэг. Хөндий, туурийн орчинд сүлжээ сулрах тохиолдол бий.
Wi-Fi
Баазуудын нийтийн талбай, хурлын танхимд Wi-Fi ажиллана. Хурд хязгаарлагдмал байж болзошгүй.
SIM карт
Гадаадын оролцогчид Улаанбаатарын нисэх буудал эсхүл хотод дотоодын SIM карт авахыг зөвлөж байна (паспорт шаардана).

11. Мөнгө, төлбөр

Мөнгөн тэмдэгт
Монгол төгрөг (₮, MNT). Валют солих үйлчилгээ Улаанбаатарт илүү таатай.
Карт, бэлэн мөнгө
Хархорин сумын төвд банк, АТМ байдаг ч жуулчны бааз, дэлгүүрт картын гүйлгээ үргэлж боломжгүй. Бэлэн мөнгө бэлтгэхийг зөвлөж байна.
Зардал
Хөтөлбөрт заасан тээвэр, байрлал, хоол, зочлолын зардлыг зохион байгуулагч талаас хариуцна. Хувийн худалдан авалт, дурсгалын зүйлийн зардал оролцогчийн өөрийн.

12. Соёлын хүндэтгэл, ёс заншил

  • Эрдэнэ Зуу хийдэд намуухан яриатай, хүндэтгэлтэй хандана. Сүм дотор малгайгаа авч, гар барихаас түдгэлзэнэ.
  • Сүм, дуганыг цагийн зүүний дагуу тойрон эргэнэ.
  • Хийд, музейн дотор гэрэл зураг авахад зөвшөөрөл шаардаж болзошгүй — тэмдэглэгээг анхаарна уу.
  • Овоо, тахилгын газарт хог хаяхгүй, чулуу зөөхгүй.
  • Гэрт орохдоо босгыг гишгэхгүй, аяга таваг, эд зүйлийг баруун гараар барина.
  • Археологийн туурин дээр очиж суух, олдвор өргөж авахыг хатуу хориглоно.

13. Юу авч явах вэ

  • Иргэний үнэмлэх / паспорт, урилга
  • Албан ёсны хувцас (хуралдаан, хүлээн авалт) ба тав тухтай хувцас (аялал)
  • Салхи хамгаалах хүрэм, дулаан давхарга — орой сэрүүн
  • Нарны шил, малгай, нарны тос
  • Хавтгай ултай алхахад тухтай гутал
  • Байнга хэрэглэдэг эм, анхны тусламжийн жижиг багц
  • Утасны цэнэглэгч, зөөврийн батарей (Type C / E залгуур, 220V)
  • Бэлэн мөнгө (₮)
  • Усны сав, тэмдэглэлийн дэвтэр

14. Хэвлэл мэдээлэл, гэрэл зураг

Итгэмжлэл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд урьдчилан итгэмжлэл авна. Хариуцсан хүн: Олон нийтийн хэвлэл мэдээлэл, ТВ-ийн захирал Б. Баяртулга (88112373).
Албан ёсны зураг
Дурсгалын хамтарсан зураг 8 сарын 13-ны 14:30 цагт Мөнгөн модны өмнө. Албан ёсны зургийг чуулганы дараа оролцогчдод хүргүүлнэ.
Дрон
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглахад зохион байгуулагчийн зөвшөөрөл шаардана.
Асуулт байна уу? Эрдмийн чуулганы нарийн бичгийн дарга Л. Төр-Од (9919 1007) эсхүл Хархорум хотын Зөвлөлийн Ажлын албаны дарга Х. Оюунцэцэг (9909 9893) руу шууд холбогдоно уу.
Байршил

Чуулганы байршлууд

Бүх байршил Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт, Улаанбаатар хотоос ойролцоогоор 380 км зайд оршино.

Үндсэн байршил

«Торгоны замын нууц» жуулчны бааз

Хурлын танхим, ресторан, төлөөлөгчдийн байрлал. Нээлт, хоёр нэгдсэн хуралдаан, хэлэлцүүлэг, Тунхаг бичиг батлах ёслол, хүндэтгэлийн хүлээн авалт энд болно.

facebook.com/SecretoftheSilkRoadresort
Байрлал, хаалт

«АСА Ланд» ресорт

Төлөөлөгчдийн байрлал, өглөөний цай. Эрдмийн чуулганы хаалтын хүлээн авалт «Open Terrace» нээлттэй талбайд болно.

asaland.mn
Хархорумын туурь
Зочлол

Эртний нийслэл Хархорум хотын туурь — ил музей

Их Монгол Улсын нийслэлийн археологийн дурсгалт газар. 8 сарын 14-ний 15:30 цагт зочилно.

Эрдэнэ Зуу хийд
Зочлол

«Эрдэнэ Зуу» хийд, музей

Монголын Буддын шашны анхны хийд (1586). Архитектур, барилгатай холбогдох түүхэн архивын баримт бичгийн тусгай үзэсгэлэн нээгдэнэ.

erdenezuu.mn
Зочлол

Хархорум музей

Хархорин сумын төв. Эртний нийслэлийн түүх, археологийн олдвор; «Хубилай хааны усан флот» — Такашима арлын далайн археологийн гэрэл зургийн үзэсгэлэн.

facebook.com/kharakhorummuseum
Тэмцээн

Уламжлалт тэмцээний талбай

Бөхийн барилдаан, сур харваа, морин уралдаан, соёл урлагийн тоглолт, шагнал гардуулах ёслол.

Монгол уламжлалт тэмцээн

Эрийн гурван наадам

Засгийн газрын 284 дүгээр тогтоолын дагуу эрдмийн чуулгантай хамт зохион байгуулагдана.

БӨХ

Хүчит бөхийн барилдаан

Уламжлалт зодог шуудагтай, дэвэх, барилдах, магтаал дуудах ёсоор явагдана.

СУР ХАРВАА

Мэргэн нум сум

Монгол уламжлалт нумаар сур харвах тэмцээн. Уухайлан дуудах ёслолтой.

УРАЛДААН

Хурдан хүлэг морьдын уралдаан

8 сарын 14-ний 09:00 цагт нээлт, бариа. Уяачдын хүндэтгэл, гийнгоо дуулах ёслолтой.

Үзэх хуваарь

  • 08.13 · 20:30–21:30 — нээлтийн ёслол
  • 08.13 · 21:30–22:30 — соёл урлагийн тоглолт
  • 08.14 · 09:00–10:30 — морин уралдааны нээлт, бариа
  • 08.14 · 17:00–18:30 — тэмцээн үргэлжилнэ
  • 08.14 · 20:30–21:30 — шагнал гардуулах ёслол

Үзэгчдэд өгөх зөвлөгөө

  • Талбай задгай тул салхи хамгаалах хувцас, малгай зайлшгүй.
  • Морин уралдааны бариа орчимд аюулгүйн зурваснаас цааш гарахгүй.
  • Оройн арга хэмжээнд дулаан хувцас, гар чийдэн хэрэг болно.
  • Тэмцээний талбай хүртэлх зорчилтыг зохион байгуулагч хангана.
Зохион байгуулалт

Ерөнхий зохион байгуулагч

Хамтран зохион байгуулагч

    Ажлын хэсэг

    Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 153 дугаар захирамжаар байгуулагдсан.

    ҮүрэгАлбан тушаал
    АхлагчМонгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга — Б.Энхбаяр
    Дэд ахлагчХот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд — Э.Бат-Амгалан
    ГишүүдСоёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд — Ж.Алдаржавхлан
    Архангай аймгийн Засаг дарга — Б.Цэрэннадмид
    Өвөрхангай аймгийн Засаг дарга — О.Пүрэвдорж
    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга — У.Бямбасүрэн
    Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал — Ж.Өсөхбаяр
    Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал — Ж.Батбаатар
    Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч — Э.Билэгт
    Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч — С.Дэмбэрэл
    Хархорум хотын Зөвлөлийн дарга — Н.Энхбаяр
    Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга — Д.Заяабаатар
    Нарийн бичгийн даргаЗасгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга — П.Зоригбаатар
    Хархорум хотын Захирагч
    Түгээмэл асуулт

    Асуулт, хариулт

    Эрдмийн чуулган ба Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал хоёр ямар холбоотой вэ?

    Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал нь «Монгол судлал: уламжлал ба орчин үе» сэдвээр 2026 оны 08 дугаар сарын 10–14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана (Засгийн газрын 186 дугаар тогтоол). Хархорумын олон улсын эрдмийн чуулган нь уг их хурлын хүрээнд, 08 дугаар сарын 13–14-ний өдрүүдэд Хархорум хотод зохион байгуулагдах бүрэлдэхүүн хэсэг юм (Засгийн газрын 284 дүгээр тогтоол).

    Оролцох урилга хэрхэн авах вэ?

    Оролцогчдыг Олон улсын монгол судлалын холбоо болон зохион байгуулагч байгууллагууд урьдчилан бүртгэж, урилга хүргүүлнэ. Нэмэлт мэдээллийг эрдмийн чуулганы нарийн бичгийн даргаас авна уу.

    Оролцооны төлбөр байдаг уу?

    Хөтөлбөрт заасан тээвэр, байрлал, хоол, зочлолын зардлыг зохион байгуулагч талаас хариуцна. Хувийн шинжтэй зардлыг оролцогч өөрөө хариуцна.

    Англи хэлээр оролцох боломжтой юу?

    Тийм. Нэгдсэн хуралдаан I, II нь монгол–англи хэлний синхрон болон хадмал орчуулгатай. Бүртгэлийн үед чихэвч олгоно.

    Хархорум хот хаана байдаг вэ, хэрхэн очих вэ?

    Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг, Орхоны хөндийд, Улаанбаатар хотоос ойролцоогоор 380 км зайд. Зохион байгуулагчаас 8 дугаар сарын 13-ны өглөө нэгдсэн автобусны тээвэр гаргана.

    Уламжлалт тэмцээнийг үзэх боломжтой юу?

    Тийм. Тэмцээний нээлтийн ёслол, морин уралдаан, шагнал гардуулах ёслол хөтөлбөрийн салшгүй хэсэг бөгөөд бүх оролцогчид зориулагдсан.

    Хөтөлбөрт өөрчлөлт орох уу?

    Энэ хуудсанд байрлуулсан хөтөлбөр нь 2026 оны 08 дугаар сарын 07-ны байдлаарх эцсийн хувилбар. Зохион байгуулагчийн шийдвэрээр цаг, байршилд өөрчлөлт орж болзошгүй тул бүртгэлийн үед гардуулах хэвлэмэл хөтөлбөрийг эцсийн эх болгоно уу.

    Тунхаг бичгийн эх бичвэрийг хаанаас авах вэ?

    Тунхаг бичгийн төслийг бүртгэлийн үед гардуулах багц баримт бичигт оруулна. Батлагдсан эх бичвэрийг чуулганы дараа энэ хуудсанд болон Хархорум хотын Зөвлөлийн албан ёсны цахим хуудсанд нийтэлнэ.

    Холбоо барих

    Зохион байгуулагчидтай холбогдох

    Хархорумын олон улсын эрдмийн чуулган — Монгол уламжлалт наадам тэмцээн — Соёл урлагийн нэгдсэн үйл ажиллагааг хамтран зохион байгуулагч нар.

    Аюулгүй байдал, зохицуулалт

    • Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Ж. Өсөхбаяр
    • Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж. Батбаатар
    • Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э. Билэгт
    • ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д. Жаргалсайхан
    • ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П. Зоригбаатар

    Яаралтай тусламж

    103 · 105 · 102

    Түргэн тусламж · Гал команд · Цагдаа. Арга хэмжээний талбайд эмнэлгийн баг байнга ажиллана.